4c9c437a3afff7336ce1799e62e86464.ppt
- Количество слайдов: 23
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ILTOD. MTA. MN сайт болон ил болгож тайлагнах татварын тайланг ирүүлэх системийн танилцуулга 2015 он 1
Агуулга Ø Портал сайтын бүтэц Ø Тайлангийн үйл ажиллагаа Ø Нэвтрэх Ø Ø Ø Тайлан тушаах Тайлангийн маягтыг бөглөх Тайланг хадгалах, илгээх Тайлан илгээх үеийн онцлогууд Тайлангийн түүх Системээс гарах
Сайтын бүтэц üХууль, хуулийг хэрэгжүүлэх журмын онцлог ü Ил болгож мэдүүлэх алхмууд ü Хууль ü Журам ü Маягтууд ü Сургалт ü Мэдээллийн хөтөлбөрүүд ü Асуулт, хариулт ü Мэдээ, мэдээлэл ü Холбоо барих
Сайтын бүтэц v Хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын онцлог - Энэхүү цэсэнд энэ хууль танд ямар боломж олгож байгааг харуулна.
Сайтын бүтэц v Ил болгож мэдүүлэх алхмууд – Энэхүү цэсээр хуулиар хэн, юуг, хаана, хэрхэн, хэзээ, яаж ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах талаарх мэдээллийг харуулна.
Сайтын бүтэц v Хууль – Монгол Улсын Их Хурлаар батлагдсан хуулийг харах, хэвлэх боломжтой байна.
Сайтын бүтэц v Журам – Монгол Улсын Засгийн тогтооолоор батлагдсан журмыг харах, хэвлэх боломжтой байна.
Сайтын бүтэц v Маягтууд – Хуулийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын батлагдсан маягтуудыг харах, хэвлэх, татаж авах боломжтой байна.
Сайтын бүтэц v Сургалт - Хуулийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын сургалт зохион байгуулах хуваарь, сургалтын материалуудыг харах, хэвлэх, татаж авах боломжтой байна.
Сайтын бүтэц v Мэдээллийн хөтөлбөрүүд – Энэхүү хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой телевизийн болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулсан видео ярилцлагууд байна.
Сайтын бүтэц v Асуулт хариулт – Хувь хүн, хуулийн этгээдээс хуулийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудад асуулт тавьж, хариулт авах боломжтой байна.
Сайтын бүтэц v Мэдээ, мэдээлэл - Энэхүү хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой телевизийн болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулсан мэдээ, мэдээлэл, ярилцлагууд байна.
Сайтын бүтэц v Холбоо барих - Хуулийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын холбоо барих утасны дугааруудыг байрлуулсан болно.
Сайтын бүтэц v Мөн түүнчлэн та facebook, twitter, youtube-ийн мэдээллүүдийг харах, хуулийг хэрэгжүүлэгч байгууллагууд болон тэдгээрийн вэб хуудас руу хандах, хамтран ажиллагч, мэдээллийн хамтрагч байгууллагуудыг харах, санал асуулгад оролцох боломжтой байна.
Тайлангийн үйл ажиллагаа Системд нэвтрэх Та iltod. mta. mn сайтын баруун дээд хэсэгт байгаа “Ил тод – Нэвтрэх” цэсийг дарснаар ил болгож тайлагнах татварын тайлангийн систем рүү орно.
Системд нэвтрэх ü Татвар төлөгчөөр бүртгүүлсэн бол: “Цахим татварын систем”-д ашигладаг татвар төлөгчийн дугаар, хэрэглэгчийн нэр, хэрэглэгчийн нууц үгийг ашиглаж ил тодоор тайлагнах системд нэвтэрнэ. ü Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол: Хуулийг хэрэгжүүлэх журмын 4. 2. 2 -ийн “а”-д зааснаар харьяалагдах татварын албанд бүртгүүлснээр танд “Цахим татварын систем”-д нэвтрэх татвар төлөгчийн дугаар, хэрэглэгчийн нэр, хэрэглэгчийн нууц үгийг мэдэгдэх ба үүний дараа та ил тодоор тайлагнах системд нэвтрэх боломжтой болно.
Тайлан тушаах ü Тайлангийн түүх
Тайлангийн маягтыг бөглөх Та ил тодоор тайлагнах татварын тайлангийн маягтыг сонгох бөгөөд тайлан гаргасан үндэслэлийг бөглөнө.
Тайлангийн маягтыг бөглөх Тайлангийн утга оруулах талбар нь томъёо болон гараас утга оруулах талбартай байна. 1 2 1 Тайлангийн томъёотой талбар 2 Гараас утга оруулах талбар
Тайланг хадгалах, илгээх Тайлангийн маягтыг бөглөсний дараа хадгалах товчийг дарснаар та зөвхөн системд хадгалах ба илгээх товчийг дарснаар таны тайлан харьяалах татварын албанд илгээгдлээ гэсэн үг юм. ü Тайланг тоон гарын үсгээр баталгаажуулахгүй. ü Хуулийг хэрэгжүүлэх хугацаанд тайланг хэдэн ч удаа илгээх боломжтой. Гэхдээ таны хамгийн сүүлд илгээсэн тайланг эцсийн тайлан гэж хүлээж авна.
Тайлангийн түүх цэс рүү ороход тайлангийн маягтуудын жагсаалт гарах ба хэдэн удаа тайлан хүлээн авсан талаар тайлангийн төлөв, огноог харах боломжтой байна.
Системээс гарах Тайлан илгээж дууссан бол дэлгэцийн баруун дээд талд байгаа гарах товчлуурыг дарж системээс гарна.
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА www. mta. mn
4c9c437a3afff7336ce1799e62e86464.ppt