Эртний Хятадын философи o ДАОСИЗМ
Даосизмыг үндэслэгч нь Лао-З. Лао-з бол Даоист буюу Бумбын философийн урсгалын анхны төлөөлөгч юм.
Даосизм энэ байгалийн асуудлыг илүүтэй авч үзсэн сургаал юм. Дао бол бүхний эхлэл, үндэс ба оргил, бас ертөнцийн байгууламжийн хууль мөн.
Байгаль ба хүмүүсийн амьдралыг тэнгэрийн хүсэл эрмэлзэл удирддаггүй, харин тодорхой зүй тогтолт зам болох дао удирддаг бөгөөд дао бол юмсын зүй тогтол хууль гэж даосизмд үздэг.
Дао хоёр янз байна. 1. Нэртэй дао(байнгын)харагдахгүй, баригдахгүй, согсогдохгүй ч юмсад агуулагдах мөн чанар. 2. Нэргүй дао-Эд юмс (материаллаг)
Даосизмын нэг чухал тулгуур бол “бүх юм хувирч өөрчлөгдөвч, тэдгээрийг зохицуулагч хууль хувиршгүй, мөнхийн” хэмээх үзэл юм.
Күнзийн үзлээс ялгагдах бас нэг үзэл нь Даосизм нь энх амар , сэтгэлийн амгалан байдлыг эрхэмлэдэг бол Күнз ёс зүйн төгс чанар руу тэмүүлэх , нийгэмтэйгээ илүү зохицохыг номлодог. Мөн Лао-з хүний анхдагч чанарыг шүтэж байхад, Күнз түүнийг хөгжүүлэх гэдэг. Тиймээс Күнз хүнийг эцэст нь бурхан тэнгэрийн нэг хэсэг болно гэхэд Лао-зын хувьд хүн байгаль эхийн нэг хэсэг байна гэсэн байдаг.
Анхаарал хандуулсанд баярлалаа.