85d153286a17d016f23f20f3473099f3.ppt
- Количество слайдов: 24
“ЦАХИМ ГААЛЬ-ДЭВШИЛТЭТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ОРХОН АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН
АГУУЛГА 1. ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ЁСНЫ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ 2. БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ 3. УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГЫГ ШУДАРГА, ҮР АШИГТАЙ БҮРДҮҮЛЭХ 4. ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭД БҮТЭЦ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ
1. ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ЁСНЫ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ Эрсдлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтыг боловсронгуй болгох Судалгаа Дүн шинжилгээ 1. Экспорт, импортын гол нэрийн барааны үнийн 1. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, интернэт бүрдүүлэлтийн эрх бүхий мэдүүлэгчийн гаалийн мэдүүлэг нөхөн бичсэн байдал, гаалийн мэдүүлгийн алдаанд хийсэн дүн шинжилгээ. 2. Гаалийн хяналтын төлөв хийсэн дүн шинжилгээ. 3. Гаалийн зөрчлийн дүн шинжилгээ 4. 2013 -2015 оны статистик мэдээнд хийсэн дүн шинжилгээ. 5. Татварын орлогын төлөвлөгөөнд голлох нөлөө үзүүлж буй нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжийн татвар төлөлтийн байдалд хийсэн дүн шинжилгээ. судалгаа. 2. БТКУС-ийн XVI хэсэг, 84 -р бүлэг, зүйл 84. 29 -д ангилагдах хүнд машин, механизмын судалгаа 3. Цаасгүй бүрдүүлэлтэд шилжсэн уул уурхайн бүтээгдэхүүний цаг хугацааны хэмжилт /TRS/ 4. Нефтийн бүтээгдхүүн импортлогч аж ахуй нэгжийн хууль сахилтын түвшинд хийсэн судалгаа. 5. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан барааны судалгаа. 6. Нефтийн бүтээгдэхүүний гаалийн үнийн судалгаа /2013~2015 он/ 7. Гаалийн хяналтын бүсэд ашиглагдаж буй рентген болон телехяналын тоног төхөөрөмжийн судалгаа 8. Гаалийн болон бусад татвар төлөх цаг хугацааны хэмжилтийн судалгаа.
ЭРСДЛИЙН УДИРДЛАГАД СУУРИЛСАН ГААЛИЙН ХЯНАЛТ Хяналтын “ORANGE” төлөв Хяналтын “RED” төлөв Хяналтын “GREEN” төлөв 3891 мэдүүлэг 2016 он 3242 мэдүүлэг 6675 мэдүүлэг 48. 36% 23. 47% 28. 17% Гаалийн хяналтад эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлж ажилласнаар нийт гаалийн бүрдүүлэлтийн 2014 онд 40. 5%, 2015 онд 68. 2% нь биет шалгалтаас чөлөөлөгдсөн бол 2016 онд нийт бүрдүүлэлтийн 71. 8% биет шалгалтаас чөлөөлөгдсөн. /Экспорт 76. 79%, хувь, импорт 0. 09%/
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙГ ЦААСГҮЙ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛСЭН БАЙДАЛ Цаасгүй бүрдүүлэлтэд шилжихээс өмнө нэг ачилтад 11 -12 шат дамжлага, 1 цаг 54 - 5 цаг 35 минут зарцуулагддаг байсан бол цаасгүй бүрдүүлэлтэд шилжүүлснээр 5 -6 шат дамжлага, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулагдах хугацаа 9 минут-1 цаг 40 минут болж тус буурсан байна.
ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ “Шилдэг татвар төлөгч”, “Найдвартай төлөгч” аж ахуй нэгжийг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээг 2016 оны 5 дугаар сарын 13 -ны өдөр зохион байгуулж, “Шилдэг татвар төлөгч” аж ахуй нэгжээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “НИК” ХХК, “Магнайтрейд” ХХК шалгарсан. Тус гаалийн газраас гадаад худалдааг хөнгөвчлөх, гааль-бизнесийн түншлэлийг бэхжүүлэх, эдийн засгийн итгэмжлэгдсэн операторыг бий болгох, хууль сахилтын түвшинг дээшлүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гаалийн харилцаанд оролцогчдод 2016 оны 6 дугаар сарын 10 -ны өдөр МҮХАҮТ-ын бизнес, гадаад худалдааны сургалт судалгааны төвийн зөвлөх Ж. Булган гадаад худалдааны ерөнхий ойлголт, хууль сахилт, ЭЗИО сэдвээр сургалт зохион байгуулсан. Орхон аймгийн ЗДТГ, Татварын хэлтэс, МҮХАҮТ-ын Орхон аймаг дахь салбартай хамтран 2016 оны 12 дугаар сарын 08 -ны өдөр “Гааль-Бизнесийн түншлэл ” уулзалт зохион байгуулсан.
2. БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ Гаалийн хяналтын бүс, түр болон баталгаат агуулахын нөхцөл шаардлагыг хангуулах зорилгоор гаалийн харилцаанд оролцогчдод мэдэгдэл болон шаардлага хүргүүлж ажилласан. /12/ “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-ийг сурталчилах, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор орон нутагт хэвлэлийн бага хурал санаачлан зохион байгуулсан. Хуулийн хүрээнд 15 аж ахуй нэгж, 119 мэдүүлгээр 7, 9 сая ам. доллар буюу 1, 785, 6 сая төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж нөхөн бүрдүүлэлт хийсэн. ГТЕГ-ын даргын 2016 оны 02 сарын 24 -ний А/44 тушаалаар шинэчлэн батлагдсан “Гаалийн хяналтын бүсийн журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор “Эрдэнэт өртөө”-ний гаалийн хяналтын бүс эзэмшигчтэй уулзалт зохион байгуулсан. ГТГТТХ-ийн 39 -р зүйлд зааснаар гаалийн болон бусад татварыг цаг хугацаанд нь төсөвт төвлөрүүлэх тухай мэдэгдлийг “Эрдэнэт үйлдвэр”ХХК-д хүргүүлж, татварыг хуульд заасан хугацаанд төлүүлдэг болсон. Гамшгийн хор уршгийг арилгах, туршлага солилцох “Говийн чоно 2016” дадлага сургуульд орлцож, гамшгийн үед олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах ажиллагааны гаалийн бүрдүүлэлтийг туршилтаар хийсэн.
ГААЛИЙН ЗӨРЧЛИЙН ЗҮЙЛЧЛЭЛ ГААЛИЙН ЗӨРЧИЛ 2014 он 2015 он 2016 он 32 32 14 2014 -2015 онд тус бүр 32 , 2016 онд 14 зөрчил гаалийн зөрчлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Гаалийн зөрчлийн тоог 2014 -2015 онтой харьцуулахад 56. 2%-иар тус буурсан байна. ГТХ-ийн 290. 2. 4 зүйлд заасан “Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн” зөрчил тус гаалийн газрын зөрчлийн 79%-ийг буюу хамгийн их хувийг эзэлж байна.
3. УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГЫГ ШУДАРГА, ҮР АШИГТАЙ БҮРДҮҮЛЭХ ТАТВАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ ТӨЛӨВЛӨГӨӨ ГҮЙЦЭТГЭЛ 2013 он 2014 он 20000. 0 40000. 0 60000. 0 97. 7% 101. 8% ТӨЛӨВЛӨГӨӨ ГҮЙЦЭТГЭЛ 2015 он 2016 он 92. 1% 100. 7% Улсын төсөвт татварын орлогоор 58329. 6 сая төгрөг төвлөрүүлэхээс 58758. 5 сая төгрөг төвлөрүүлж татварын орлогын төлөвлөгөөг 100. 7 хувиар биелүүлсэн. Импортын барааны 98. 4 хувийг хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлсон байна.
ТАТВАРЫН ОРЛОГЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ /Аж ахуйн нэгжээр/ 2016 он д/д 1 2 3 4 5 Аж ахуйн нэгжийн нэр Эрдэнэт үйлдвэр ХХК НИК ХХК Магнай трейд ХХК Шунхлай ХХК Петролиум продакшн ХХК 6 Хан хув ХХК 7 Эрдэнэт хивс ХХК 8 Монсуль ХХК 9 Эрдмин ХХК 10 Интеррелианс ХХК Төлсөн татвар /сая. төг/ 20432, 1 15179, 8 14115, 2 3238, 5 2464, 2 1227, 1 689, 5 575, 6 266, 5 164, 2 Татварын орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлийн 60. 5%-ийг нефтийн бүтээгдэхүүн импортлогч, 34. 8%-ийг Эрдэнэт үйлдвэр ХХК, бусад аж ахуйн нэгж 4. 7%-ийг эзэлж байна.
УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН ХУРААМЖИЙН ОРЛОГО (2013 - 2016 он) Улсын төсөвт хураамжийн орлогоор 1030. 7 сая төгрөг төвлөрүүлэхээс 1066 сая төгрөг буюу 102. 7 хувиар биелүүлсэн.
МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН БАЙДАЛ ГТХ-ийн 252 дугаар зүйл, 256 дугаар зүйлд зааснаар 15 аж ахуйн нэгжийн 38 нэр төрлийн 16073329. 71 ам. долларын үнийн дүн бүхий 25430. 1 тн химийн болон тэсэрч дэлбэрэх бодис импортлосноос 14169. 5 тн буюу 55. 7 хувийг химийн бодис, 11260. 52 тн буюу 44. 3 хувийг тэсэрч дэлбэрэх бодис эзэлж байна. ГЕГ-ын даргын А/201 тоот тушаалд заасан дагуу 221 дээж сорьцыг лабораторын шинжилгээнд хамруулснаас ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лабораторид 77 дээж сорьц, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Чанар хяналтын хэлтсийн Химийн төв лаборатори, Шатах тослох материалын лабораторид 11 төрлийн химийн бодисоос 144 удаагийн дээж сорьцыг авч, лабораторын шинжилгээнд хамруулсан. ГЕГ болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн № 5/325 -14 тоот хамтран ажиллах гэрээгээр Химийн болон Шатах тослох материалын лабораторид шинжилгээг хийхээр болсон. Тус лабораторид химийн болон шатах, тослох материалын дээжийг шинжилгээнд хамруулж, шинжилгээний дүнг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийг хийх болсноор гаалийн бүрдүүлэлтэд зарцуулагдах цаг хугацаа 2 -14 хоногоор багасаж, үйл ажиллагааны зардал буурсан нь гаалийн байгууллагаас хууль ёсны худалдааг дэмжиж буй ажил болсон.
ГААЛИЙН ҮНИЙН ХЯНАЛТ Импортын 1728 нэр төрлийн барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлсон байна. № 1 2 3 Гаалийн үнийг тодорхойлох Бүрдүүлэл арга тийн тоо Хэлцлийн үнийн арга 1701 Нэг төрлийн барааны хэлцлийн 2 үнийн арга Уялдуулан хэрэглэх арга 26 НИЙТ 1728 Импортын гаалийн бүрдүүлэлтэд эзлэх хувь 98. 4% 0. 1% 1. 5% 100% Үнэлгээний 6 дугаар арга буюу уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнийг тодорхойлсон барааг авч үзвэл чингэлэгт хийсэн гаалийн бүрдүүлэлт 42. 3 хувийг эзлэж байна Импортын барааны 98. 4 хувийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлсон нь ДГБын үнэлгээний хэлэлцээр, гаалийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, гаалийн харилцаанд оролцогчдын цаг хугацаа, зардлыг хэмнэсэн ажил болсон.
ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДСАН БАРАА Гаалийн бүрдүүлэлтийн 403 горимоор 7 аж ахуйн нэгжийн импортлосон 1008255. 85 ам. долларын үнийн дүн бүхий бараанд гаалийн бүрдүүлэлт хийсэн. Д/д 1 2 3 Хуулийн зүйл заалт Оёмол сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг 2005 оны 3 дугаар сарын 18 -ны өдрийн "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль", 2015 оны 7 дугаар сарын 9 -ний өдрийн "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хууль хүчингүй болсонд тооцох тухай Монгол улсын хуулийг үндэслэн 2010 оны 7 дугаар сарын 15 -ны өдрийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/180 дугаар тушаалаар батлагдсан жагсаалт. /Горим 403; хөнгөлөлт 618/ Импортоор оруулж байгаа хөдөө аж, ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2008 оны 5 дугаар сарын 29 -ны өдрийн "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хууль, 2016 оны 2 дугаар сарын 5 -ны өдрийн "Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулийг үндэслэн 2016 оны 4 дугаар сарын 4 –ний өдрийн Засгийн газрын 197 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан жагсаалтын хүрээнд /горим 403, хөнгөлөлт 622/ Импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2014 оны 6 дугаар сарын 06 -ны өдрийн "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай", 2015 оны 7 дугаар сарын 9 -ний өдрийн "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хуулийг дагаж мөрдөх журмын тухай" Монгол улсын хуулиудыг үндэслэн, Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 14 -ний өдрийн 191 дүгээр тогтоолоор батлагдсан жагсаалтын хүрээнд / хөнгөлөлтийн код 624/ Нийт дүн Статистик дүн /ам. доллар/ Хорогдсон татварын дүн 18600. 05 2091993 581556. 37 180283899 408099. 43 124624548. 0 1008255. 85 307000440. 0
2016 онд хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан барааг хууль тогтоомжийн заалтаар харьцуулахад ЗГ-ын 2016 оны 197 дугаар тогтоолын хавсралтаар батлагдасан жагсаалтын хүрээнд импортлосон хөдөө аж ахуйн зориулалт бүхий машин механизм, бордоо дийлэнх хувийг эзлэж байна. д/д Аж ахуй нэгж 1 2 3 4 5 6 Агротрейд импекс ХХК Кэмтек ХХК Цэцүүх трейд ХХК Алтан тошлой ХХК Бүтлийн Ундарга ХХК Эрдэнэт текс ХХК 7 Ораметалл ХХК Барааны нэр Ургамал хамгааллын бордоо Гербицид Нийлмэл бордоо Силос, ачих төхөөрөмж Сийрүүлүүр, ачих төхөөрөмж Хүчиллэг будагч бодис Төмөрлөгийн үйлдвэрийн зуух, хэв г. м Статистик дүн/ам. доллар/ 136770. 76 138316. 89 141981. 64 50458. 01 114029. 09 18600. 05 408099. 43 2016 онд “Ораметалл” ХХК-ийн төмөрлөгийн үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийт хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагсдсан барааны 40 хувийг эзлэж байна. 403 горимоор бүрдүүлэлт хийсэн барааг хөнгөлөлтийн кодоор харьцуулбал ЗГ-ын 2016 оны 197 дугаар тогтоолын дагуу хөнгөлөлт, чөлөөлөтөд хамрагдсан хөдөө аж ахуйн зориулалт бүхий машин механизм, бордоо 58 хувийг эзлэж байна.
4. ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ Барааны ангилал, үнэлгээ 9. 8 % Гаалийн хэргийн Мэдлэг ГУБ-ийн ёс зүй 16. 8 % Дотоод ажил цаг үеийн шаардлагатай мэдээлэл 2016 он 22. 3 % 51. 1 %
АХМАД, ЗАЛУУ ҮЕИЙН ЗАЛГАМЖ ХАЛАА Гаалийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад гаальчин Ё. Батчулуун “Алтан гадас одон”-оор шагнагдсан. Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан өндөр настангууддаа тавгийн идээ гардуулж, хүндэтгэл үзүүлсэн. Сургалтын танхимд Л. Лодон агсны эдэлж хэрэглэж байсан дүрэмт хувцас, малгайг шилэн хоргонд байршуулж, “Алдрын булан”-г шинэчилсэн.
СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ, АЖЛЫН БАЙРНЫ ТАВ ТУХТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ • Эрүүл, аюулгүй, тав тухтай, хамт олны эерэг уур амьсгалтай орчин бүрдүүлэх зорилгоор “Ажлын байр-тав тухтай орчин” аян зохион байгуулж, өрөө тасалгааг цэцэгжүүлж, амралтын өрөөг тохижуулсан. • Байгууллагын нэгдүгээр давхарт харуулын өрөөг шинээр тохижуулж, дотоод хяналтын камер суурилуулж байгууллагын аюулгүй байдал, дотоод хяналтыг сайжруулсан. • Байгууллагын гадна гэрэлтүүлэг , орчны цэцэрлэгжүүлэлтийг сайжруулсан; Тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор 7 арга хэмжээ зохион байгуулснаас 3 ажлыг онцлов.
ЭВСЭГ БАГ ХАМТ ОЛОН БҮРДҮҮЛЭХ, БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ • “Эрүүл агаар идэвхитэй хөдөлгөөн” явган аялал 2016 оны 04 дүгээр сарын 15 -ны өдөр зохион байгуулсан. • Орхон аймгийн татварын хэлтэстэй хамтран татвар төлөгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээн 2016 оны 5 дугаар сарын 08 -нд зохион байгуулсан. • Орхон аймгийн төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгууллдаг “Цасны баяр” арга хэмжээнд баг хамт олноороо амжилттай оролцож тусгай байр эзэлсэн. • Орхон аймгийн татварын хэлтэстэй харилцан туршлага судлах уулзалт өдөрлөгийг зохион байгуулсан. • Дархан-Уул аймаг дахь гаалийн газартай туршлага солилцох уулзалт өдөрлөгийн хүрээнд спортын 5 төрлийн тэмцээнийг зохион байгуулсан.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ, ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧИЛАХ § 1. Гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор 2 удаа “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулсан. Орхон аймаг дахь төрийн байгууллагуудтай хамтран 2016 оны 06 дугаар сарын 20 -ны өдөр “Амар” -ын талбайд зохион байгуулсан. Аймгийн засаг даргын тамгын газар, Татварын хэлтэс, Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Орхон аймаг дахь салбартай хамтран 2016 оны 12 дугаар сарын 08 -ны өдөр зохион байгуулсан. § Төсөв санхүүгийн ил тод байдлын мэдээллийн самбар, www. shilendans. gov. mn сайтад татвар хураамж, төсөв, төсвийн гүйцэтгэл, шилэн дансны мэдээллийг тогтмол шинэчлэн байршуулж хэвшсэн. § Орхон аймгийн ТВ-10, ET, Тэнгэр, Эрдэнэт, Номин, MBS телевизүүдээр нээлттэй хаалганы өдөрлөг болон “Гааль-Бизнесийн түншлэл, уулзалт”-ын мэдээллийг давхардсан тоогоор 56 удаа, www. erdenetnews. mn, www. montsame. mn вэб сайт-д гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гаалийн хууль тогтоомжийг сурталчилж мэдээллийн ил тод байдлыг хангаж ажилласан. § Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, гарал үүслийн дүрэм, хөнгөлөлттэй, нэн тааламжтай, ердийн тарифын ялгаа зэрэг 30 орчим мэдээллийг тус гаалийн газрын www. orkhoncustoms. mn вэб сайтад байршуулсан. §Мэдээллийг гаалийн харилцаанд оролцогчдод ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор бүрдүүлэлтийн өрөө болон сургалтын танхимд 10 самбар шинээр хийж байршуулсан. § Гаалийн болон бусад хууль тогтоомжийг сурталчилах зорилгоор 23 нэр төрлийн 200 гаруй гарын авлага, тараах материалыг шинээр бэлтгэн хийж гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулсан.
ХҮРСЭН ҮР ДҮН 1. Цаасгүй бүрдүүлэлтэд шилжихээс өмнө нэг ачилтад 11 -12 шат дамжлага, 1 цаг 54 - 5 цаг 35 минут зарцуулагддаг байсан бол цаасгүй бүрдүүлэлтэд шилжүүлснээр 5 -6 шат дамжлага, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулагдах хугацаа 9 минут-1 цаг 40 минут болж тус буурсан байна. 2. Гаалийн байгууллагын үйл ажиллагааны сэтгэл ханамжийн судалгаагаар гаалийн байгууллагын үйл ажиллагааг хангаллтай сайн буюу сайн нийцдэг гэсэн үнэлгээ авсан нь гаалийн байгууллагын нийгэм дэхь үнэлэмжийн дээшилснийг харуулж байна. 3. Улсын төсвийн татварын орлогын төлөвлөгөөг 100. 7 %, хураамжийн орлогын төлөвлөгөөг 102. 7%-иар тус давуулан биелүүлсэн. 4. Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомж, гаалийн байгууллагын үйл ажиллагааг тогтмол сурталчлан ажилласнаар гаалийн харилцаанд оролцогчид хууль сахих хүсэл эрмэлзэлтэй болж зөрчлийн тоо буурсан. 5. ГУБ нарын гаалийн хэргийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүйн төлөвшлийг дээшлүүлэх зорилгоор сургалтын төлөвлөгөөний дагуу тогтмол сургалт зохион байгуулснаар ГУБ нарын чадавхи дээшилсэн. 6. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/72 дугаар тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлага хангасан тул “Итгэмжлэл” олгосон.
ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 1. “Бексок констракшн” ХХК-ийн Зам тээврийн яамтай байгуулсан гэрээ тодорхой шалтгааны улмаас цуцлагдаж, санхүүгийн хүндрэлд орж гаалийн бүрдүүлэлтийн горимд байрших хугацаа хэтэрсэн. Уг асуудлыг Гаалийн тухай хуулийн 290. 2. 12 зүйлд зааснаар шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд хууль тогтоомжид энэ тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар тусгагдаагүй байна. 2. Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны ”Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/39 тоот тушаалаар тус гаалийн газрын бүтэц 29 ажилтан, ажиллагсадтай байхаас 6 ГУБ-ийн орон тоо дутуу ажиллаж байна. Он 2012 он 2013 он 2014 он 2015 он 2016 он Ирсэн 9 2 16 4 9 Явсан 3 5 9 3 10 Дутуу 5 6 3 2 6 3. Судалгаагаар тус гаалийн газрын ГУБ нарын 99 хувь нь цалингийн болон ипотекийн зээлтэй, инфляцийн түвшинтэй уялдуулан ГУБ нарын цалинг нэмэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар шийдвэрлүүлэх.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА ОРХОН АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР 2017 он


